Red Apple

Нова Партнерс ХХК нь Гонконгийн Red Apple (Улаан Алим) брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд хэрэглэгчдийн цөөнгүй хувь нь уг брендийн тавилгыг сайн мэддэг болсон билээ.

Red Apple нь 1981 онд тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба өнөөдөр хэдийнээ 60 гаруй улсад бараа бүтээгдэхүүнээ гаргасан, гадаадын зах зээлд өндөр байр суурьтай компани юм.

Орчин үеийн гэр ахуйн тавилга, матрасыг чанарын дээд зэрэгт үйлдвэрлэхээс гадна судалгаа шинжилгээ, дизайн, маркетингийн үйлчилгээг бүхлээр нь үйл ажиллагаандаа оруулсан болно.

2001 онд Red Apple компани нь гэрийн тавилга үйлдвэрлэгчдээс анх удаа “Green Choice” шагнал хүртсэн бөгөөд Гонконгийн Аж үйлдвэрийн холбооноос “Q-Mark” гэдэг нэр төртэй шагналыг авсан юм. Түүнчлэн 2003 онд Гонконгийн тавилгын холбооны шилдэг арван брэндийн нэгээр тодорсон. Эдгээр шагнал, өргөмжлөлөөс чухал нь Red Apple компани хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ирснээр үйлдвэрлэхэд хэрэглэдэг хавтангууд Европын ЕI стандартад хүрсэн явдал юм.

KUKA Home

Манай компани 2010 оноос эхлэн дэлхийд алдартай KUKA брендийн буйдан, ор, сандал зэргийг Монголын хэрэглэгчдэд анх удаагаа нийлүүлж эхлэж байна.

KUKA компани нь арьсан буйдан үйлдвэрлэлтээрээ Азид тэргүүлдэг төдийгүй Хойд Америк, Европын олон орны хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн шилдэг бренд болж чадсан. Итали, АНУ зэрэг барууны орны дизайнерууд буйдангуудын ур хийц, чанар, өнгөний зохилдолгоо, хэлбэр дүрс, хэмжээ зэргийг нарийвчлан гаргаж зах зээлд нийлүүлдэгээрээ онцлогтой.